Нийтэлсэн : 2022-05-20 10:06:47


БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ ЭХЭЛЛЭЭ.

"Хог хаягдлын тухай хууль, "Орчны бохирдлыг бууруулах,-ногоон байгууламжийг нэмэгдүүлэх" зорилтот жилийн хүрээнд хот, суурин газрын оршин суугчдын эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх, нийтийн эзэмшлийн зам талбайн хогхаягдлыг цэвэрлэх 2 дугаар улирлын нийтийн их цэвэрлэгээ 13 багийн нутаг дэвсгэрт болж байна. Иргэд өөрийн хашаа, гудамжны ойролцоох хог хаягдлыг цэвэрлэдэг ч эзэнгүй хашаа, гуу жалга, мухар гудамжны ойр орчмоос ахуйн хог хаягдал ихээр гарч байна. Иймд иргэд та бүхэн зориулалтын хогийн сав, төвлөрсөн хогийн цэгт хог хаягдлаа хаяж орчны бохирдол үүсгэхээс сэргийлээрэй.

Өнөөдөр /2022-05-20/ хуваарийн дагуу 5,13 дугаар багууд болон төв зах, худалдааны төвүүд, төрийн болон төрийн бус байгууллагууд хариуцсан талбайд их цэвэрлэгээ хийнэ. Дээрх газрууд байгууллагын орчинд буюу нийтийн эзэмшлийн хавсралтаар батлагдсан талбайн хог хаягдлыг хариуцан цэвэрлэх болно. Хотын нийт иргэд эрүүл, цэвэр орчинд ажиллаж амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхэд идэвхтэй оролцохыг уриалж байна.