Нийтэлсэн : 2022-01-28 12:28:34


СУМЫН АВАРГА МАЛЧИН, ТАРИАЛАНЧДАА ШАГНАЖ, УЛС АЙМГИЙН АВАРГУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

Сар шинийн босгон дээр мал аж ахуйн салбарт олон жил тогтвортой, үр бүтээлтэй ажиллаж, туслах болон залуу малчдад мал маллах арга туршлагаа зааж сурган тэднийг малжуулсан, малынхаа чанарыг сайжруулж нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлсэн, орон нутгийнхаа хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж байдаг манлайлагч малчид, тариаланчдаа алдаршууллаа.
Үдэн гаргаж буй үхэр жилд Арвайхээр сумаас Улсын аварга малчин өрх-1, аймгийн аварга малчин-2, аймгийн аварга фермер-1, аймгийн аварга тариаланч-2, сумын аварга малчин-16, сумын аварга тариаланч-2 тус тус төрөн гарлаа.
Сум орон нутгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хүн амыг эрүүл хүнсээр хангахад үнэтэй хувь нэмрээ оруулж, мал аж ахуй, газар тариалангийн салбартаа амжилт гаргасан эрхэмүүдээ ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.