Нийтэлсэн : 2022-01-28 12:19:10


СУМЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН, ТЭРГҮҮНИЙ БАГ, БАЙГУУЛЛАГА ШАЛГАРЛАА.

Сум орон нутгийн бүтээн байгуулалт, нийгэм, эдийн засгийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулан ажилласан ажилтан, албан хаагч, албан байгууллагыг жил бүр тодруулан шалгаруулдаг уламжлалтай. 2021 оны ажлын үр дүн, амжилтаа үнэлүүлэн Арвайхээр сумын “Тэргүүний ажилтан”-аар Д.Рэнчиндулам /Бүсийн оношлогоо эмчилгээний төв-Хүний их эмч/, Ц.Нармандах /Бүсийн оношлогоо эмчилгээний төв-Технологич/, Н.Лусмаа /Бүсийн оношлогоо эмчилгээний төв-Үйлчлэгч/, Б.Дуламсүрэн /Ус цаг уур, орчны шинжилгээний газар-Хүний нөөц, архив-албан хэрэг хөтлөлт хариуцсан мэргэжилтэн/, Ч.Оюунцэцэг /Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн бага ангийн багш/, Д.Амарсанаа /1 дүгээр цэцэрлэгийн бүлгийн багш/, О.Баярмаа /6 дугаар цэцэрлэгийн эрхлэгч/, Б.Бямбажав /3 дугаар цэцэрлэгийн багш/, Ц.Цэгмид /”Уян сэтгэл” ӨЭМТөвийн лаборант/, Б.Бэхцэцэг /”Түшиг дөлгөөн” ӨЭМТөвийн вакцинатор/, Д.Бумдолгор /”Нарны дөш” ӨЭМТөвийн вакцинатор/, А.Бодьсайхан /Сумын Засаг даргын Тамгын газрын жижүүр/, Ц.Гантулга /Сумын Засаг даргын Тамгын газрын Хууль эрхзүй хариуцсан мэргэжилтэн/, Я.Пүрэвдорж /Арвайхээр тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-Үйлчилгээний ажилтан/, Ж.Гандолгор /Арвайхээр цэцэрлэгжилт ОНӨААТҮГ-Цэцэрлэгжүүлэгч жолооч/, Д.Ганболд /Арвайхээр Нийтийн тээвэр гэрэлтүүлэг ОНӨААТҮГ-Жолооч/
“Сумын Тэргүүний байгууллага”-аар Б.Гандолгор эрхлэгчтэй 8 дугаар цэцэрлэгийн хамт олон, “Сумын Тэргүүний баг”-аар Ноёны 10 дугаар багийн Засаг даргын ажлын алба тус тус шалгарлаа.