Нийтэлсэн : 2021-11-09 09:15:12


МАНЛАЙ АХМАДУУДЫГ ШАГНАЖ УРАМШУУЛЛАА.

Өвөрхангай аймаг байгуулагдсаны болон Ахмадын байгууллагын түүхт 90 жилийн ойн хүрээнд аймаг, орон нутгийн хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж, ажил амьдралын туршлагаа залуу хойч үедээ үлгэрлэн амьдарч буй азай буурал, ахмад настнуудад хүндэтгэл үзүүлж байна.
Арвайхээр суманд 90 наснаас дээш насны 41 ахмад настан амьдардаг бөгөөд эдгээр ахмадуудад "Манлай ахмад" медаль, дурсгалын зүйл, сум орон нутгийн зүгээс 100,000 төгрөгийн мөнгөн дэмжлэгийн хамт гардуулан өглөө.