Нийтэлсэн : 2021-11-08 10:11:32


Хатуу хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөрийн төслийн хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.

Ядуурлыг бууруулах Япон сангийн санхүүжилтээр хэрэгжиж буй G-9206 “Монгол Улс: Аймгуудын төвийн хатуу хог хаягдлын менежмент” төслийн хүрээнд “Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журмын төслийн хэлэлцүүлэг Арвайхээр сумын Иргэний танхимд 2021 оны 11 сарын 04-ний өдөр хийгдлээ. Хэлэлцүүлэгт хотын Захирагчийн алба, аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, Арвайхээр тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГазар, Багийн Засаг дарга нарын төлөөлөл оролцлоо.