Нийтэлсэн : 2021-11-08 10:07:50


“БОЛОВСРОЛЫН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТЭЙ ХҮҮХДҮҮДИЙН МАЛЧИН ЭЦЭГ, ЭХИЙН БИЧИГ ҮСГИЙН БОЛОВСРОЛЫГ САЙЖРУУЛАХ НЬ” төслийн хамтарсан уулзалт боллоо.

ЯХИС-гийн Өвөрхангай аймаг дахь салбар нь Аймгийн НТБТ-тэй хамтран “БОЛОВСРОЛЫН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТЭЙ ХҮҮХДҮҮДИЙН МАЛЧИН ЭЦЭГ, ЭХИЙН БИЧИГ ҮСГИЙН БОЛОВСРОЛЫГ САЙЖРУУЛАХ НЬ” төслийн хүрээнд Арвайхээр сумын удирдлагуудыг оролцуулсан уулзалт зохион байгууллаа.
ХИС-гийн Өвөрхангай аймаг дах салбараас хэрэгжүүлж байгаа “Боловсролын тусгай хэрэгцээтэй хүүхэдтэй малчин эцэг, эхийн бичиг үсгийн боловсролыг сайжруулах нь “ төсөл нь 2021 оны 6 сараас 2022 оны 3 сар хүртэл нийт 10 сарын хугацаатай Арвайхээр, Хархорин болон Уянга сумдын Насан Туршийн боловсролын нэгжүүд дээр хэрэгжиж байна. Тус төслийн хүрээнд 2021 оны 11 сарын 04-ны өдөр Арвайхээр сумын удирдлагуудтай нөлөөллийн уулзалтыг зохион байгууллаа.
Тус уулзалтаар төслийн талаарх мэдээллийг хамтрагч талуудад танилцуулж, төслийн хүрээнд хийгдсэн зорилтот бүлгийн бичиг, үсгийн түвшнийг тогтоох судалгааны үр дүнг хуваалцан цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Төслийн хүрээнд боловсролын тусгай хэрэгцээтэй хүүхдийн эцэг эхийн боловсролыг дэмжиж байгаа нь орон нутагтаа шинэлэг бөгөөд анхдагч нь болж байгаагаараа өмнөх төслүүдээс онцлогтой юм. Энэхүү төсөл Өвөрхангай аймгийн Арвайхээр, Хархорин, Уянга сумдад хэрэгжиж байгаа юм. Төслийн хүрээнд зорилтот бүлгийг тодорхойлох судалгааг авч, нийт 60 эцэг эх сонгогдоод байна.
Төслийн зорилго нь тусгай хэрэгцээтэй хүүхэдтэй, малчин эцэг эхчүүдийн бичиг үсгийн чадварыг сайжруулах, хүүхэдтэйгээ ажиллах арга барил олгоход чиглэсэн танхимаар болон гэрээр бичиг үсгийн боловсрол олгох явуулын сургалтууд зохион байгуулах юм.