Нийтэлсэн : 2021-10-28 12:45:02


МАЛЖУУЛАХ ТӨСӨЛД 14 МАЛЧИН ӨРХ ХАМРАГДЛАА.

Аймгийн хэмжээнд амьжиргааны түвшин тааруу айл өрхүүдэд рүү чиглэсэн халамжийн үйлчилгээг багасгаж өөрсдөөр нь хөдөлмөр эрхлүүлэх, өрхийн орлогыг нь нэмэгдүүлэхэд анхаарч халамжаас хөдөлмөр рүү шилжүүлэхийг чухалчилж байна.

 

Энэ хүрээнд “Дэлхийн зөн” ОУБ-тай хамтран 24 айл өрхөд нарийн ногооны хүлэмж нийлүүлсэн бол энэ удаа 11 малчин өрхийг 17-21 тооны хургатай хониор малжууллаа.

Мал маллах сонирхолтой хэдий ч малын тоо толгой цөөн, ам бүл олуул, өрхийн орлого бага 36 малчин өрх Арвайхээр сумын хэмжээнд байна. Түүнээс 11 малчныг “Хургатай хонь” төсөлд хамруулж, нэг хонийг 220-240 мянгаар буюу нэг өрхөд 3-5 сая төгрөгийн өртгөөр мал худалдан авч өглөө.

Эдгээр залуу малчид маань өөрсдийн хичээл зүтгэлээр малаа өсгөн арвижуулж, ашиг шимийг нь хүртэж, өрхийн амьжиргаагаа дээшлүүлэх бүрэн боломж бүрдэж байна.