Нийтэлсэн : 2021-10-05 09:16:39


АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ЧИГ БАРИМЖАА ОЛГОХ ТӨВ НЭЭГДЛЭЭ.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр "Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх" төслийн хүрээнд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Засаг даргын Тамгын газрын дэргэд "Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох төв" нээгдлээ.

Тус төвийн сургалтын танхимд сургалтын үйл ажиллагаа явуулахад шаардлагатай техник, тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүн, ном сурах бичиг, бусад тохижилтын ажлууд бүрэн хийгдсэн бөгөөд нэг удаадаа 15-20 хүнийг хүлээн авч сургалт хийх боломжтой.

Энэхүү төв нээгдсэнээр ЕБС-ийн 8-12 дугаар ангид суралцагчид, эцэг эх, ажил идэвхтэй хайж буй иргэд, олон нийтэд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт, зөвлөгөөг олгох, зөвлөн туслах үйлчилгээг хүргэх боломж бүрдэж байна.

Сургалт, зөвлөгөөг Арвайхээр сумын "Насан туршийн боловсролын төв"-ийн мэргэжлийн сургалтад хамрагдсан багш нар тогтсон хуваарийн дагуу явуулах юм.