Нийтэлсэн : 2021-09-15 09:54:46


Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн гэр бүл, үр хүүхдүүдэд хүндэтгэл үзүүллээ.

Монгол Улсын Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.7-д заасны дагуу Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын өдрийг жил бүрийн 09 дүгээр сарын 10-ны өдөр орон даяар тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн билээ. 

Аймаг, сумын ИТХурал, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс хамтран, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх ажлыг улс оронд цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор ЭМЯ-аас гаргасан заавар, зөвлөмжийг баримтлан Ганданпунцоглон хийдэд 108 зул өргөж, гэр бүл, үр хүүхдүүдэд нь хүндэтгэл үзүүллээ.