Нийтэлсэн : 2021-05-23 18:11:57


КОРОНАВИРУСИЙН ЭСРЭГ ВАКЦИНЖУУЛАЛТЫН 2-Р ТУНГ ХИЙЖ ЭХЭЛНЭ.

2021-05-24-ний өдрөөс эхлэн Арвайхээр сумын хэмжээнд 8 цэгээр дамжуулан вакцины 2-р тунг хийж эхлэх гэж байна.
2-р тунгийн вакцинд 1-р тундаа хамрагдаад 21 ба түүнээс дээш хоног болсон иргэд хийлгэх тул товлолт өдөртөө багтан вакциндаа идэвхтэй хамрагдаарай.

Албан байгууллага, аж ахуйн нэгжийн харьяалалаар 1-р тунд хамрагдсан бол Политехник коллеж болон 2-р сургуулийн Спорт заал, бусад иргэд харьяаллын дагуу цэгүүдэд очиж вакцинд хамрагдана.