Нийтэлсэн : 2019-02-21 11:37:45


ДЭЛГЭРЭХ ДЭНЖИЙН 7 ДУГААР БАГИЙН 1 ДҮГЭЭР САРД ХИЙСЭН АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ

  1.  Арвайхээр сумын 18-50 насны эрчүүдийн цэргийн шинэчилсэн тоо бүртгэл 2019 оны 01 сарын 03-ны  өдрөөс   01 сарын 10-ний өдрүүдэд явагдлаа.  Статистик тоо  мэдээгээр  594 хүн хамрагдахаас биеэр ирж бүртгэлд хамрагдсан  560 иргэн  бүртгүүлж,  хамрагдалтын хувь 95.7% -тай хамрагдсан байна.

            2. 2019 оны 01 дүгээр сарын 25 нд  Дэлгэрэх дэнжийн 7 дугаар  багийн ажлын алба,  Хас телевизтэй хамтран  “Сар шинэ”-ийн баярын “Одонтой  ээж”  нэвтрүүлэгт оролцож,  багийн 1 болон 2 дугаар одонтой  20 ахмад настан оролцлоо.

            3. 2019 оны 01 сарын 15 нд Аймаг сумын аварга малчин шалгаруулах журмын дагуу малчдын материалыг бүрдүүлж сумын Засаг даргын зөвлөлийн хурлаар оруулж тус болзлыг ханган сумын аварга малчнаар  Сундуйцэгмид овогтой Лхагвадорж шалгарч шагналыг малчны  хотонд гардуулж өглөө.

            4. 2019 оны 01  сарын 18 ны өдөр “Хүүхдийн хөгжил хамгаалал” зорилтот жилийн хаалтын арга хэмжээ, мөн  “Хот тохижилт ногоон байгууламжийг нэмэгдүүлэх “  зорилтот жилийн нээлтийн арга хэмжээ зохион явууллаа.

5. 2019 оны 01 сарын 28-ны өдөр 10 цагаас их цэвэрлэгээг эхлүүлж багийн нутаг дэвсгэрийн хогийг  цэвэрлэсэн.  Цэвэрлэгээнд  хүнс тэжээлийн хөтөлбөрт хамрагддаг өрхийн иргэд болон нийт 250  иргэн хамрагдаж хоёр машин буюу 10 тонн хог цэвэрлэсэн байна.