Нийтэлсэн : 2019-02-20 11:55:07


АЙМАГ, СУМЫН АВАРГА МАЛЧДЫН ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА.

Сар шинийн босгон дээр “Сумын аварга малчин”-аар шалгарсан Арвайхээр сумын 1 дүгээр багийн малчин Б.Очирпүрэв, 12 дугаар багийн малчин Н.Осор нарт малчны хотонд нь очиж шагналыг гардууллаа. Тэд бол нутаг усандаа нэртэй, малч удмын залгамж халаа, малын ашиг шимийг нэмэгдүүлэхийн төлөө хөдөлмөрлөж яваа залуу малчид юм.


Мөн "Аймгийн аварга саальчин" хэмээх нэр хүндтэй шагналын эзэн болсон Арвайхээр сумын 2 дугаар багийн малчин С.Хандсүрэнд шагналыг нь гардуулан өгч, сумын удирдлагуудын зүгээс хүндэтгэл үзүүллээ.


Буянт мал сүргийн буян хишиг нь дэлгэрч явах болтугай.