Нийтэлсэн : 2019-02-20 11:48:52


АРВАЙХЭЭРИЙН 5 ДУГААР БАГИЙН 1 ДҮГЭЭР САРД ХИЙСЭН АЖЛЫН ТОВЧ МЭДЭЭЛЭЛ

1. 2018 оны жилийн эцсийн байдлаар 863 өрхийн 2926 хүн ам тоологдсон байна. Баг хуваагдсантай холбогдуулан өмнөх оноос 2254 буюу 43.5 хувиар  буурсан байна.  Мал тооллогын хувьд  нийт 13490  мал тоологдсоноос тэмээ 47, адуу 1331, үхэр 773, хонь 6073, ямаа 5966 тус тус тоолуулсан байна. Малын тоог өмнөх онтой харьцуулахад 11636 буюу 46.3 хувиар буурсан үзүүлэлттэй байна. /Тухайн үзүүлэлт нь баг хуваагдсантай холбоотой байна./

2. Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2019 оны цэргийн шинэчилсэн  бүртгэл 01 дүгээр сарын 4-ны өдрөөс 10-ны өдрүүдэд зохион байгуулагдаж тус багийн 18-55 насны 705 иргэн хамрагдахаас 580 иргэн буюу 82.2 хувьтай хамрагдлаа. 

          3. Тухайн сард амьжиргаа дэмжих зөвлөл 2 удаа хуралдаж 4 иргэний материалыг хэлэлцүүллээ. Үүнд: 2 иргэний асаргаа сунгаж, 1 иргэн нь хаягийн зөрчилтэй байсан учир түтгэлзүүлж, 1 өрхийн хүнс тэжээлийн хөтөлбөрөөс хасах тухай тус тус хэлэлцэж шийдвэрлэсэн байна.

          4. Хамтарсан багийн сургалт зохион байгуулагдаж багийн 9 гишүүдтэй сургалтанд хамрагдаж чадавхжсан.

          5. Хүнс тэжээлийн дэмжлэгт хамрагддаг өрхүүдэд Хөдөлмөр, Халамж, Үйлчилгээний газраас сургалт зохион байгуулж 20 иргэнд зар хүргэн хамруулж ажиллаа. Мөн багийн нутаг дэвсгэрт нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулж хүнс тэжээлийн хөтөлбөрт хамрагддаг 26 иргэн оролцож 5тн хогийг цэвэрлүүлсэн.

        6. Зорилтот жилийн хаалт болон нээлт зохион байгуулагдаж 65 иргэнийг оролцуулсан.

Сар шинийн баярыг угтаж 53 өрхөд тавгын идээ гардуулсан. Зорилтот өрхөд  хамрагдах 5 өрхийн дэлгэрэнгүй судалгааг гарган сумын халамжийн ажилтанд хүргүүлж ажиллалаа.

        7. Аюулгүй иргэн – Амар тайван өвөрхангай хөтбөрийн хүрээнд багийн нутаг дэвсгэрт байдаг 28 байрнуудын өрхүүдийн хаалга болон орцнуудын хаалган дээр боршур нааж ажилласан.

      8. Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан байгууллагын харъяалалгүй 139 иргэний судалгааг сумын халамжийн ажилтанд, хүүхдийн дэлгэрэнгүй судалгааг тус тус цаг хугацаанд нь гарган өгч ажилласан.