Нийтэлсэн : 2019-02-20 09:04:38


ОНГИЙН 13 ДУГААР БАГИЙН 1 ДҮГЭЭР САРД ХИЙСЭН АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ


1. 2018 оны жилийн эцсээр Онги 13 дугаар баг нь 715 өрх 2587 хүн ам тоологдсон байна.

2.Мөн мал тооллогоор малчин 8 өрх, мал бүхий 61 өрхийн 11954  толгой мал тоологдсоноос   Тэмээ 9% адуу 1209, үхэр  699,  хонь 6074,  ямаа 3963 тус тус тоологдлоо.

3.Арвайхээр сумын  хэмжээнд  Цэргийн шинэчилсэн  бүртгэл 2019 оны 01 сарын 04 нөөс 10-ны өдрүүдэд  явагдаж  18- 50 насны эрчүүд болон  60 хүртэлх офицер ахлагч нийт 595 иргэн хамрагдахаас 529                   иргэн хамрагдаж 88,9% тай  хамрууллаа.

 4.  Амьжиргаа дэмжих зөвлөлийн хурлаар хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагддаг 13 өрхийн материалыг   дахин хэлэлцэж  2 өрхийн амьжиргааны түвшинд өөрчлөлт орж, ахиц гарсанаар хуулийн           заалтанд нийцээгүй  тул дэмжигдээгүй байна.

5. Хамтарсан багийн гишүүд   2019 оны 01 сарын 17,18 ны өдрүүдэд  хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах 2 өдрийн сургалтад хамрагдлаа.

 2019 оны 01 дугаар сарын 19 нд  багийн Засаг даргын ажлын алба, Арвайхээр сумын Захирагчийг алба, багийн иргэдтэй хамтран хуралдаж  “Онги-Өргөө” СӨХ-г байгуулж   ТУЗ-ын даргаар Арвайхээр сумын Засаг дарга О.Пүрэвдорж, СӨХ-ын гүйцэтгэх захирлаар Э. Мөнхбаатар нарыг сонголоо.


Багийн нутаг дэвсгэрт 2019.01.29 ны өдөр их цэвэрлэгээг хийж хийлээ..Цэвэрлэгээнд багийн хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагддаг өрхүүдийн  гишүүд болон багийн иргэд нийт 34 иргэн цэвэрлэгээг хийж гүйцэтгэлээ.


 

7. Гахайн африкийн мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх, болон  иргэд тэжээвэр нохойгоо өдрийн цагт богиносгосон уяанд шөнийн цагт уртасгасан уяанд уяж хэвших, иргэдийг нохойд хазуулах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар иргэдэд мэдээлэл хүргэж, багийн ажлын албаар үйлчлүүлсэн иргэдэд  мэдээлэл өгч багийн нутаг дэвсгэрт байрлах дэлгүүр, ресторан, цайны газар, орон сууцнуудын мэдээллийн  самбарт байрлуулан иргэдэд сэрэмжлүүллэг мэдээллийг хүргэж сурталчлан ажиллалаа.

            8. 2019.01.28 нд 2018 оны “Хүүхдийн хөгжил хамгаалал”-ын зорилтот жилийн хаалтын, 2019 оны “Тохижилт ногоон байгууламжийг нэмэгдүүлэх” жилийн нээлтийн арга хэмжээнд багийн 53 иргэн                                  оролцлоо.