Нийтэлсэн : 2019-02-20 08:56:09


БУРХИЙН 9 ДҮГЭЭР БАГИЙН 1 ДҮГЭЭР САРД ХИЙСЭН АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ


2018 оны жилийн эцсийн байдлаар 776 өрхийн 2630 хүн ам тоологдсон байна. Мал тооллогын хувьд  нийт 14673 мал тоологдсноос тэмээ 8, адуу 570, үхэр 401, хонь 6018, ямаа 7776  тус тус тоолуулсан байна.

Арвайхээр сумын 2019 оны цэргийн шинэчилсэн тоо бүртгэл 01 дүгээр сарын  04-10 ны өдрүүдэд зохион байгуулагдаж, 18-50 насны 610 иргэнээс 579 иргэн хамрагдаж, 28 иргэн цэрэгжсэн байгууллагад ажиллаж байгаа, хамрагдалт 89,5 хувьтай.

Үндэсний уламжлалт Сар шинийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд гэр хорооллын гудамж тайлбайн хог хаягдлыг цэвэрлэх, хоггүй цэвэр орчин бүрдүүлэх зорилгоор, нийтийн цэвэрлэгээг иргэдийг татан оролцуулан зохион байгууллаа. Багийн хүнс тэжээлийн хөтөлбөрт хамрагддаг 53 иргэн багийн нутаг дэвсгэр дэх гуу жалганы цэвэрлэгээг хийлээ. Мөн 115 иргэн багийн гудамжнуудын цэвэрлэгээг хийж нийт 168 иргэн цэвэрлэгээнд идэвхтэй оролцож 12 тн хогийг ачиж цэвэрлэлээ.

Багийн иргэн сумын аварга Тариаланч З.Угтахбаярыг бүтээлч хөдөлмөрийг үнэлж Улсын “Аварга тариаланч”-аар шагнагдсанд баяр хүргэж, аз жаргал, ажлын амжилт хүсье.

Архидалттгүй, нийгмийн хариуцлагатай аж ахуйн нэгж байгууллага" аяны туг, дэвтэр Арвайхээр сумын Засаг даргын Тамгын газарт аялаж, багийн Зохион байгуулагч хамтран багийн нутаг дэвсгэр дэх 3 ус түгээх байр, 6 хүнсний дэлгүүр, орон сууцны айл өрхүүдийн хаалган дээр наалтыг байрлуулж, мөн такси үйлчилгээ эрхэлж буй иргэдэд архидан согтуурахтай тэмцэх тухай хууль болон зөрчлийн тухай хуулийг сурталчилан гарын авлага тараан, тус тус ажлуудыг хамтран зохион байгууллаа.

Амьжиргаа дэмжих зөвлөлийн хурал 2 удаа хуралдаж, өрх толгойлсон эхийн мөнгөн тэтгэмж 2, ахмад настны асаргаа 5, ХБ-тэй иргэний сунгалт 2, ХБ-тэй хүүхэд 2, Онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж 1, хэлэлцэгдэж зохих хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэв.