Нийтэлсэн : 2019-02-18 17:00:22


ДЭЛГЭРЭХИЙН 3 ДУГААР БАГТ 1 ДҮГЭЭР САРД ХИЙСЭН АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ

 

 

1. 2019 ОНЫ ЦЭРГИЙН ШИНЭЧИЛСЭН ТОО БҮРТГЭЛ БОЛОВ.

Арвайхээр сумын цэргийн шинэчилсэн тоо бүртгэл 2019 оны 1 дүгээр сарын 4-10-ны өдрүүдэд болж өнгөрөв. Цэргийн шинэчилсэн тоо бүртгэлээр багийн хэмжээнд хамрагдах ёстой 18-50 насны 500 цэргийн үүрэгтэн байдгаас 500 иргэн, иргэний үүргээ биелүүлэн хамрагдалт 100 хувьтай явагдлаа.

2. ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Монголын уламжлалт цагаан сарын баярыг угтаж багийн нутаг дэвсгэрт нийтийн их цэвэрлэгээг 2019 оны 01 сарын 28-ны өдөр зохион байгуулж иргэд болон хүнс тэжээлийн хөтөлбөрт хамрагддаг өрхийн иргэд цэвэрлэгээнд  идэвхтэй оролцлоо.

3. АЙМГИЙН "АВАРГА ТАРИАЛАНЧ"-ДАА БАЯР ХҮРГЭЕ.

Манай багийн иргэн Б.Рэнчинсэнгээ нь 16 жил тасралтгүй төмс, хүнсний ногоо тариалж арвин ургац хураан авсан амжилт, хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлэн аймгийн "Аварга тариаланч" боллоо. Гэр бүл, үр хүүхдүүдэд нь сайн сайхныг хүсэж, "Улсын аварга тариаланч" болохын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.


4. "ШИЛДЭГ ХАМТАРСАН БАГ"-ААР ШАЛГАРЛАА.

"Хүүхдийн хөгжил хамгаалал"-ын зорилтот жилийн хүрээнд зарласан "Багийн шилдэг хамтарсан баг" шалгаруулах уралдаанд оролцон, гэр бүл, хүүхэд, залуучуудад түшиглэсэн нийгмийн хамгааллын үйлчилгээний чанар үр дүнг тасралтгүй дээшлүүлэн идэвх санаачлага гарган ажиллаж "Тэргүүн" байр эзэллээ. Мөн багийн иргэн Д.Жаргалын гэр бүл хүүхдэд ээлтэй "Шилдэг гэр бүл"-ээр шалгарлаа. Хамтран ажилласан та бүхэндээ талархал илэрхийлж, цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.