Нийтэлсэн : 2019-02-18 16:54:03


ИХ-УУЛ, ЯГААН ТОЛГОЙН 6 ДУГААР БАГИЙН 1 ДҮГЭЭР САРД ХИЙСЭН АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ

Засгийн газраас 2019 оныг  “Иргэн төвтэй Төрийн үйлчилгээ” жил, Арвайхээр сумаас “ Тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ”  зорилтот жил  болгон зарлалаа.  


2019 оны жилийн эцсийн байдлаар 686 өрх, үүнээс хөдөө амьдардаг буюу малчин өрх 76, аймгийн төвд суурин амьдардаг 610 өрх байна. Нийт хүн ам 2327  үүнээс эрэгтэй 1128, эмэгтэй 1199, байна.    Жилийн эцсийн мал тооллгоор малчин болон мал бүхий 128 өрхийн нийт 27747  толгой мал тоологдсоноос тэмээ 79 толгой,  адуу 1466 толгой,  үхэр 1002 толгой, хонь 15235   толгой,  ямаа 9965  толгой тоологдлоо.

2019 оны 01 сарын 04-өөс 10 -ний өдрүүдэд цэргийн шинэчилсэн тоо бүртгэл явагдлаа. Тоо бүртгэлд тус багийн 535 хамрагдахаас 532 иргэн буюу 97,1 хувьтай хамрагдаж, урд оноос 13,7 хувиар өссөн үзүүлэлтэй  байна.


Аймгийн зорилтот жилийн  хаалт, нээлт үйл ажиллагаа  2019 оны 1 дүгээр сарын 28-нд аймгийн ХДТеатрт болж багийн иргэд идэвхтэй оролцсон.

2018 оны “Хүүхдийн хөгжил хамгааллын” Зорилтот жилийн хүрээнд зарлагдсан:

“Хүүхдийн хөгжил, хамгааллын жил”-ийн “ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ БАГ” болзолт уралдаанд “Тэргүүн байр”

 Хүүхдийн хөгжил, хамгааллын жил”-ийн хүрээнд зарласан “БАГИЙН ШИЛДЭГ ХАМТАРСАН БАГ” шалгаруулах уралдаанд  “Дэд байр”

2018 оны ажлын амжилтаараа бусдыгаа манлайлж, “Аймгийн тэргүүний баг”-аар  тус тус шалгарсан.

 

Багийн “Нэгдсэн төв”-ийн хурлын зааланд 2019 оны 01 дүгээр сарын 21–ний өдрийн 16 цагт багийн Засаг даргын ажлын албаны албан хаагчид, багийн 55 иргэнд  гахайн мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар сургалт зохион байгуулж, 3 төрлийн 55 ширхэг гарын авлага тарааж ажилласан.

 

Үндэсний уламжлалт Сар шинийн баярыг угтан 6-р багийн  нутаг дэвсгэрийн хэмжээнд орчны эрүүл ахуйн шаардлагыг хангуулахтай холбогдуулан 2019 оны 01 дүгээр сарын 29 ний өдөр гэр хорооллын гудамж, гуу жалган дахь ил задгай хогийг шуудайлан бөөгнүүлж, хогны машинд ачуулан,  ил задгай асгасан угаадас асгасан иргэдэд нийтийн эзэмшлийн зам тадбайд дахин угаадас, хог хаядлыг хаяахгүй байхын анааруулан ажиллалаа.


 

Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын  мэргэжилтэнүүдтэй хамтран хүнсний эрхийн бичигт хамрагддаг өрхийн гишүүдэд сайдын журмыг танилцуулж, иргэдийн санал асуултанд хариулт өгч, хамтран ажиллалаа.