Нийтэлсэн : 2019-02-18 16:48:52


ХҮЙС ТОЛГОЙН 11 ДҮГЭЭР БАГИЙН 1 ДҮГЭЭР САРД ХИЙСЭН АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ


1. 2018 оны жилийн эцсийн байдлаар 430 өрхийн 1499 хүн ам, 66 өрхийн 11871 толгой мал тоологдсон байна. Үүнээс адуу 401, үхэр 402, тэмээ 2, хонь 5920, ямаа 5146 тоологдож урд оноос 1.6 хувиар өссөн дүнтэй байна.

2. Архидалтгүй Өвөрхангай хөтөлбөрийн хүрээнд багийн 4 дэлгүүр, 5 усан сан, МСҮТөвийн 9 байрны 120 айлын хаалган дээр хууль сурталчилан  250 ширхэг боршур наан ажиллаа.


3. Амьжиргаа дэмжих зөвлөл 2 удаа хуралдаж 5 иргэний материалыг хэлэлцэж дээд шатны байгууллагт уламжиллан ажиллаа.

4. Сар шинийн баярыг угтан нийтийн цэвэрлэгээг 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр  зохион байгуулж 82 иргэн цэвэрлэгээнд гарч 10 тонн хогийг хогийн нэгдсэн цэгт хүргүүлэн ажиллаа.

5. 2018, 2019 оны зорилтот жилийн хаалт нээлтийн үйл ажиллагаанд нийт 68 иргэнээ хамруулан ажиллаа.

6.  2019 оны Цэргийн тоо бүртгэл 01 дүгээр сарын 04–нөөс 10-ны өдрүүдэд явагдаж тус багийн 18-55 насны 284 иргэн байгаас 284 иргэн хамрагдаж 100 хувьтай хамруулан ажиллаа.