Нийтэлсэн : 2019-02-18 16:12:44


ӨЛЗИЙТИЙН 4-Р БАГИЙН 1 ДҮГЭЭР САРД ХИЙСЭН АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ

2018 оны жилийн эцсийн хүн амын тооллогоор 900 өрхийн 2997 хүн ам /хөдөөгийн 102 өрхийн 165 хүн/, түр оршин суугч 103 өрхийн 305 хүн ам тоологдсон. Хүн амын бүтцээр нь авч үзвэл 0-18 насны хүүхэд 1109, хөдөлмөрийн насны хүн 1696, өндөр настан 291, нийт 3126 хүнээс эр 1500, эмэгтэй 1595 байна. Боловсролын түвшингээр нь  авч үзвэл дээд 337, тусгай дунд 132, бүрэнд дунд 690, бүрэн бус дунд 728, бага 480, бичиг мэддэг 313, бичиг мэддэггүй 448 хүн байна.  


2018 оны жилийн эцсийн мал тооллогоор  адуу 1392, үхэр 904, хонь 9586, ямаа 8810, нийт 20,692 толгой мал тоологдсон.


2018 онд тус Өлзийтийн 4 дүгээр баг нь хүүхэд хамгаалалын хамтарсан баг нь аймагтаа 3-р байр, Хүүхдийн хөгжил хамгаалал зорилтот жилийн ажлаараа аймагтаа 4-р байранд шалгарлаа.

Мөн Аймгийн сайн малчин Д.Батбаатар, Үйлдвэр худалдааны тэргүүний ажилтан Г.Амирдаабазар, аварга тариаланч Ц.Тогоосүрэн, Арвайхээр сумын ИТХурлын “Хүндэт жуух”-аар ахмад настан Д.Дүгэрсүрэн нар шалгарлаа.



2018 оны 01 дүгээр сарын 04-10-ийг хүртэл Цэргийн шинэчилсэн тоо бүртгэл явагдаж багийн  623 иргэн буюу 80,9 хувийг хамрууллаа.


2019 оныг аймаг, сумын ИТХурлаас “Тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх” зорилтот жил болгон зарласантай холбогдуулан аймаг, сумын нээлтийн ажиллагаанд шат дараатай багийн эцэг нхийн төлөөлөлүүдийн хамруулаад ажиллаж байна.