Нийтэлсэн : 2019-02-14 10:21:35


СОГООТЫН 1 ДҮГЭЭР БАГИЙН 1 ДҮГЭЭР САРД ХИЙСЭН АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ

2018 оны жилийн эцсийн хүн амын тооллогоор нийт  896 өрхийн 3095  хүн тооллогдсон ба үүнээс  эрэгтэй  1473, эмэгтэй 1622 хүн байна. Жилийн эцсийн мал тооллогоор нийт 21291 толгой мал тооллогдсон байна. Үүнээс (тэмээ 18, адуу 1071,  үхэр 603, хонь 10151, ямаа 9448)

 

2019 оны цэргийн шинэчилсэн тоо бүртгэл 01 дүгээр сарын 04-нөөс 01 дүгээр сарын 10-ны өдрүүдэд зохион байгууллагдав. Багийн 18-50 насны бүртгэлд хамрагдах 720 эрчүүдээс 630 хамрагдаж  87.5 хувьтай байна.

 

ХХҮГазраас хүнс тэжээлийн хөтөлбөрт шинээр хэрэгжих журмыг танилцуулах сургалтанд хүнс тэжээлийн хөтөлбөрт хамрагддаг иргэд оролцлоо.

 

Багийн нутаг дэвсгэрт 1 дүгээр улиралын их цэвэрлэгээний ажлыг 01 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгууллаа. Их цэвэрлэгээний ажилд нийт 75 иргэн идэвхтэй оролцож 5 тонн хог хаягдлийг цэвэрлэв.

 

“Хариуцлагатай хамтарсан баг” сургалтанд багийн хамтарсан багийн гишүүд хамрагдав.

“Хас” телевизээс зохион байгуулсан “Одонтой ээж” нэвтрүүлэгт багийн 1, 2 дугаар зэргийн одонтой 20 ээж оролцлоо.