Нийтэлсэн : 2019-02-13 15:21:12


АРВАЙХЭЭР СУМЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА.


ГХУСАЗСЗ-ийн 2019 оны жилийн ажлын төлөвлөгөөг батлахаар салбар бүрийн төлөөлөл зөвлөлийн гишүүд өөрсдийн хариуцсан ажлын чиг үүрэгтэй холбоотой саналаа тусгаж хэлэлцлээ. Хуралдааны үеэр зөвлөлийн гишүүдээс гарсан саналыг ажлын төлөвлөгөөнд тусган батлах, зохион байгуулагдах ажил, арга хэмжээнд хариуцах эзэн, хамтран зохион байгуулах зөвлөлийн гишүүдийн үүрэг оролцоог тодорхой болгох зэрэг асуудлууд яригдав.