Нийтэлсэн : 2019-02-02 13:04:09


АРВАЙХЭЭР СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАРТ АЯНЫ ТУГ ДЭВТЭР АЯЛАЖ БАЙНА.


"Архидалттгүй, нийгмийн хариуцлагатай аж ахуйн нэгж байгууллага" аяны туг, дэвтэр Арвайхээр сумын Засаг даргын Тамгын газарт аялаж байна. Манай хамт олон тус аяны хүрээнд доорх ажлуудыг хийж зохион байгуулаад байна. 


Иргэд олон нийт рүү чиглэсэн сургалт, сурталчлагааны ажлын хүрээнд Архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлилж буй тусгай зөвшөөрөлтэй 104 хүнсний дэлгүүр, гэр хорооллын 46 худаг, ус түгээх байр, 5,8,13 дугаар багуудын орон сууцны айл өрхүүдийн хаалга, иргэдийн өргөн хэрэглээний бараа болох “Дөлгөөн” талх, нарийн боовны үйлдвэрийн 200 ширхэг бүтээгдэхүүн дээр зурагт хуудас, Хобби төвийн урд уулзварт байрлах зар сурталчилгааны самбарт “Архидалтгүй Өвөрхангай” хөтөлбөрийн уриалга бүхий самбарыг тус тус байрлуулан иргэдэд эрүүл зөв амьдралын хэвшлийг сурталчиллаа.


Мөн Арвайхээр сумын ЗДТГазрын байр, Багийн нэгдсэн төв, 1,9,12-р багийн төв, 3-р багийн төвүүдийн гадна болон өрөө тасалгааны хаалга, ширээ компьютер дээр “Архидалтгүй хамт олон” бичвэрт наалтыг байрлуулж, “Төрийн албан хаагчийн ёс зүй, дэг журам, сахилга хариуцлагын баталгаа”-г байгууллагын ажилтан албан хаагчдаар гаргуулж, архины хор хөнөөлийн талаар мэргэжлийн эмчийн сургалт мэдээлэлд хамрагдлаа.


Аймгийн Цагдаагийн газартай хамтран өдөр бүр архидан согтуурахтай тэмцэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх олон нийтийн эргүүлд хуваарийн дагуу албан хаагчдаас томилон ажилуулж, Арвайхээр сумын 5200 өрхөд уриалга мессежийг хүргүүлсэн зэрэг нөлөөллийн олон талт ажлыг үр дүнтэй зохион байгуулаад байна. Эрүүл нийгмийн сайн сайхны төлөө хамтран ажиллаж байгаа иргэд та бүхэндээ баярлалаа.

Аюулгүй иргэн-Амар тайван Өвөрхангайн төлөө хамдаа