Нийтэлсэн : 2019-01-31 17:08:58


АХМАДУУДАА ХҮЛЭЭН АВЧ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.



Жил бүрийн билгийн тооллын хаврын тэргүүн сар  буюу цагаан сарын шинийн нэгэн болон бусад тэмдэглэлт өдрийг тохиолдуулан аж ахуйн нэгж, албан байгууллага ажиллаж байсан ахмад настандаа хүндэтгэл үзүүлж, бэлэг дурсгалын зүйл гардуулдаг уламжлалтай.

Уг уламжлалын дагуу өнөөдөр Арвайхээр сумын орон нутгийн засаг захиргааны байгууллагад ажиллаж байсан 27 ахмад настанг сумын удирдлагууд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Мөн ахмадуудад Арвайхээр суманд хийгдэж буй бүтээн байгуулалтын ажил, цаг үеийн холбогдолтой мэдээлэл өгч, ахмадуудаасаа сургааль, ерөөл дуулсан сайхан уулзалт боллоо.