Нийтэлсэн : 2019-01-24 17:06:28


2019-01-28,29-НИЙ ӨДРҮҮДЭД БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ БОЛНО.

Үндэсний уламжлалт сар шинийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Арвайхээр сумын 13 багийн нутаг дэвсгэрийн хог хаягдлыг цэвэрлэх, хоггүй цэвэр орчинг бүрдүүлэх бүх нийтийн их цэвэрлэгээ 2019-01-28,29-ний өдрүүдэд болно.


2019-01-28-ний өдөр Согоотын 1, Эмтийн 2, Дэлгэрэхийн 3, Өлзийтийн 4, Бурхийн 9, Ноёны 10 дугаар баг

2019-01-29-ний өдөр Арвайхээрийн 5, Их-Уул, Ягаан толгойн 6, Дэлгэрэх дэнжийн 7, Рашаантын 8, Хүйс толгойн 11, Зүлэгт 12, Онги 13 дугаар багуудад тус тус болно.

Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, гэрлийн болон цахилгааны шонгийн доор үүссэн хог, орон сууц, гэр хорооллын дунд, гуу жалганд үүсэж хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэж ачуулах тул цэвэрлэгээнд оролцох иргэд хувийн бэлтгэлээ сайтар хангаж, бээлий, хүрз, шүүр, шуудайтай ирнэ үү.

Арвайхээр хотын иргэд та бүхнийг их цэвэрлэгээндээ идэвхтэй оролцохыг уриалж байна.