Нийтэлсэн : 2018-12-25 15:31:52


“ЗАЛУУ МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН-2018” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Мал аж ахуйн салбар дээр ажиллаж байгаа залуу малчдад мал аж ахуйгаа эрхлэх хөтлөх, малын ашиг шимийг нэмэгдүүлэх замаар өрхийн орлогоо нэмэгдүүлэх, мал маллах арга туршлагагыг өвлүүлэх, залуу малчдыг алдаршуулах, урамшуулах зорлготой “Залуу малчдын зөвлөгөөн-2018” арга хэмжээг Арвайхээр хотноо амжилттай зохион байгууллаа.



Тус арга хэмжээнд Арвайхээр сумын 13 багийн малчин залуучууд оролцож мал аж ахуй эрхлэхэд тулгамдаж буй асуудал, цаашдын хөгжил зэрэг асуудлаар салбарын мэргэжилтэн, сум орон нутгийн удирдлагуудтай санал солилцсон, туршлага судалдсан үр дүнтэй ажил болсныг онцолж байлаа. Мөн тус салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, хууль эрх зүй зэрэг асуудлаар холбогдох хүмүүс илтгэл тавьж, мэдээлэл хийж зөвлөгөөнд оролцогчдоос гарсан зөвлөмжийг баталлаа.