Нийтэлсэн : 2018-11-27 15:46:04


УЛС ТУНХАГЛАСНЫ БАЯРЫН ӨДРӨӨР АРВАЙХЭЭР СУМАНД 39 АЙЛ ӨРХ ТУСГААРЛАВ.

Улс тунхагласны баярын өдөр буюу Монгол Улс анхдугаар үндсэн хуулиа баталж эрх чөлөөгөө дархалсан энэ өдөр Арвайхээр сумын 39 айл өрх тусгаарлалаа.

Өвөрхангай аймаг 2018 оныг “Хүүхдийн хөгжил хамгаалал”-ын жил болгосонтой холбогдуулан мөн нийгмийн халамжийн чиглэлийн хөрөнгө оруулалтаар олон хүүхэдтэй, өрх толгойлсон эцэг эх, гэр зайлшгүй шаардлагатай байсан Арвайхээр сумын баг тус бүрээс 3 өрх нийт 39 өрхөд өргөө цагаан гэрүүдийг гардуулан өгөв.