Нийтэлсэн : 2018-11-23 12:08:04


СУМ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН 3 ДУГААР ХУРАЛ БОЛЖ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛД ХАМРАГДАХ ИРГЭН, АЖ АХУЙ НЭГЖҮҮДИЙГ ШАЛГАРУУЛЛАА.

Сум орон нутгийн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг хөнгөлөлттэй зээлээр дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх  зорилготой Сум хөгжүүлэх сан”-гийн төсөл сонгон шалгаруулалт боллоо.


Төсөл сонгон шалгаруулах зөвлөлийн 3 дугаар хурлаар нийт 64 төсөл ирж хэлэлцсэнээс нэр бүхий 43 иргэн, аж ахуйн нэгжийн төсөл сум хөгжүүлэх сангаас зээл авахаар шалгарлаа. Төслийг сонгон шалгаруулахдаа Сум хөгжүүлэх сангийн үндсэн 7 чиглэлийн хүрээнд шийдвэрлэсэн. Үүнд:

1.    Өрхийн үйлдвэрлэл

2.    Ноос ноолуур,арьс шир,сүлжмэл ээрмэлийн үйлдвэр

3.    Хог хаягдал болон дахин боловсруулах

4.    Эрчимжсэн аж ахуй,газар тариалан,жимс,жимсгэний аж ахуй

5.    Сав баглаа боодол

6.    Үйлдвэр үйлчилгээ

7.    Ахуйн үйлчилгээний чиглэлээр тус тус тогтоосон.


Арилжааны банкаар дамжихгүй, орон нутаг өөрөө бие дааж шийдвэрлэдэг, барьцаа хөрөнгийн баталгааг арилжааны банк шиг хатуу нөхцөлгүй, зээлийн гэрээг орлогын эх үүсвэрээс хамааруулан хийх боломжтой байдаг нь тус сангаас зээл авсан иргэдийн эхлүүлсэн бизнес, өрхийн үйлдвэрлэл нь хүүгийн дарамтгүй, тогтвортой, цаашид өргөжин дэвших боломжтой байдгаараа онцлогтой.