Нийтэлсэн : 2018-11-23 10:27:34


АРВАЙХЭЭР СУМЫН БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРЛУУД ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.

2018-11-20-ний өдөр Арвайхээр сумын 3,7,11,12,13 дугаар багуудын иргэдийн нийтийн хуралдаан боллоо.


Хуралдаанд аймаг сумын удирдлагууд оролцож Өвөрхангай аймагт хийгдэж буй бүтээн байгуулалт цаашид хийгдэх хөрөнгө оруулалтын ажлуудад иргэдийн саналыг сонсож, цаг үеийн холбогдолтой мэдээллийг өгч байна. Мөн багуудын хэсгийн байцаагч, өрхийн эрүүл мэндийн төвийн нийгмийн ажилтан нар холбогдох ажлын талаар мэдээ мэдээллийг иргэдэд танилцууллаа. Багийн иргэдийн нийтийн хурал нь хорооныхоо иргэдийн амьдрал, аж ахуйд хамаарах аливаа бүх асуудлаас гадна хуулиар Монгол Улсын Их Хурал болон дээд шатны нэгжийн бүрэн эрхэд харьяалуулснаас бусад бүх асуудлыг  хорооны ИНХ-аар хэлэлцэн шийдвэр гаргаж болдгоороо онцлогтой.


Иргэд багийнхаа нутаг дэвсгэрт зохион байгуулах төрөл бүрийн арга хэмжээ, барьж байгуулах нийтийн хэрэгцээний барилга объект, түүний ашиглалт хамгаалалт зэрэг олон асуудлаар аймаг сумын удирдлагуудад асуудал дэвшүүлж, санал бодлоо солилцож байна.