Нийтэлсэн : 2018-11-23 10:13:20


АРВАЙХЭЭР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 7 ДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО.

Арвайхээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 7 дугаар Хуралдааны 2018 оны 11 сарын 14-ний өдрийн Лхавга гарагт 10:00 цагт эхэлж дараахь асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:  

1. Хог хаягдлын хураамж шинэчлэн тогтоох тухай

2. Арвайхээр хотын ногоон байгууламжийг 2016-2026 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтийн тухай

3. “Нэг өрх- Нэг ажлын байр” хөтөлбөрийн II дахь шатны хэрэгжилтийн явц, үр дүнгийн тухай

4. Газрын төлбөр, үнэлгээ тогтоох тухай

5. 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай