Нийтэлсэн : 2018-10-24 14:35:47


“АЖИЛ ОЛГОГЧИЙГ УРАМШУУЛАХ ЖУРАМ”-ЫН ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТИЙГ ХАНГАСАН АЖ АХУЙ НЭГЖҮҮД МАТЕРИАЛАА ИРҮҮЛНЭ ҮҮ.

 

Арвайхээр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 25 дугаар тогтоолоор “Ажил олгогчийг урамшуулах журам” батлагдсан. Үүний дагуу тухайн жилдээ 3-5, 6-10 хүртэл байнгын ажлын байр шинээр бий болгосон аж ахуй нэгжүүд 2018 оны 11 дугаар сарын 10-ыг хүртэл сумын хөдөлмөрийн нэгжид материалаа ирүүлнэ үү.


Урамшуулал олгох нийтлэг нөхцөл, шалгуур

1.    Ажил олгогч нь урамшуулал олгох нийтлэг нөхцөл, шалгуурыг заавал хангасан байна.

2.    Улсын бүртгэлийн байгууллагад аж ахуйн нэгжээр бүртгэгдсэн байх

3.    Шинэ ажлын байр бий болгосон, ажлын байраа 6 сараас дээш хугацаанд тогтвортой хадгалсан байх

4.    Аж ахуйн нэгж, байгууллага нь сумын “Хөдөлмөр зуучлал”-ын байгууллагад /Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль 31.2.1 заалт/ захиалгаа хүргүүлж, бүртгэлтэй ажилгүй иргэнийг авч ажиллуулсан байх

5.    Ажил олгогчийн эрх үүрэг /Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйл/-ийг биелүүлдэг байх

6.    Ажилчидтайгаа  хөдөлмөрийн гэрээ /Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйл/ байгуулдаг байх

7.    Ажилчдынхаа цалин хөлсийг Хөдөлмөрийн тухай хуулийн 63.1, 63.2 дугаар зүйл /Цалин хөлснөөс хийх суутгал, түүний хэмжээг хязгаарлах/-ийг мөрдөн, цаг хугацаанд нь олгодог байх

8.    Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар бүлэг /Ажил, амралтын цаг/-ийг мөрдөн ажилдаг байх

9.    Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчинг сайжруулсан байгаль орчин болон хүний эрүүл мэндэд ээлтэй орчин бүрдүүлсэн байх

10. Татварын тайлангаа үнэн зөв гаргаж, хугацаанд нь төлсөн байх

11. Цалин хөлсний нэмэгдэл урамшуулал болон бусад хэлбэрээр нийгмийн асуудлыг шийдвэрлэдэг байх

12. Нийгмийн хариуцлагын чиглэлээр 1-2 ажлыг зохион байгуулсан байх

13. ”Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар авах зарим арга хэмжээний тухай” Хөдөлмөрийн сайдын 2012 оны А/32 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангасан байх


Ажил олгогчийн бүрдүүлэх материал

1.    Шинээр бий болгосон ажлын байрны мэдээлэл /Шинэ ажлын байрны бүртгэл мэдээний маягтаар/

2.    Улсын бүртгэлийн гэрчилгээ, зөвшөөрлийн хуулбар

3.    Байгууллагын үйл ажиллагааны танилцуулга, фото зураг /Ажил олгогчийг урамшуулах нөхцөл шалгуурыг хангасан тухай

4.    Ажилчдын судалгаа /маягтаар/

5.    Ажилчдын хөдөлмөрийн гэрээний хуулбар

6.    Ажилчдын цалингийн цэс /сар бүрээр/

7.    Нийгмийн хариуцлагын чиглэлээр зохион байгуулсан ажлын тайлан /зураг, бусад баримт/

8.    Татварын хэлтсийн тодорхойлолт

9.    Ажилчидаа  нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд бүрэн хамруулсан байх /Нийгмийн даатгалын хэлтсийн тодорхойлолт/

 

Лавлах утас:8986-0001