Нийтэлсэн : 2018-10-29 16:15:10


ТАКСИНЫ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧИДИЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.

Өвөрхангай аймгийн Цагдаагийн газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газартай хамтран  таксины үйлчилгээ эрхлэгчдийн зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Зөвлөгөөнд аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж, Засаг дарга Г.Ганболд, Арвайхээр сумын Засаг дарга О.Пүрэвдорж, ХХҮГ-ын дарга С.Ундрах, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат, нар оролцож, таксины үйлчилгээ эрхлэгчдэд мэдээлэл, зөвлөгөөг өгч,
иргэдийн асуултанд хариулт өгөв.


Таксины үйлчилгээ үзүүлэх нь албан бус салбар дахь хөдөлмөр эрхлэлт бөгөөд эрх ашгаа хамгаалуулах, нийгмийн даатгалаа төлөх гэхчлэн нийгмийн баталгаа, ажлын байрны хамгааллаас гадуур хоцордог хэсэг бүлэг юм. Тиймээс тэднийг шийдвэр гаргах түвшинд дуу хоолойгоо хүргэх, тулгамдсан асуудлаа хэлэлцэх боломжийг нээж энэхүү зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Нөгөө талаар орлого олох, амьдралаа авч явах үүднээс уг ажлыг эрхэлж байгаа ч үйлчлүүлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хариуцаж, хамгаалж явах том үүргийг хүлээж байгаа гэдгийг нь таксичдад ойлгуулахаар зорьсон байна. Аймгийн удирдлагуудын зүгээс такси эрхлэх орчин нөхцөлийг хангаж, албан ёсны зогсоолуудыг бүрдүүлж өгөхөө хэлсэн бөгөөд таксичдыг үйлчлүүлэгчдэдээ зориулан цэвэр цэмцгэр, ая тухтай, найдвартай унаагаар үйлчилж байхыг хүслээ.

Арвайхээрт жижиг тэргээр такси үйлчилгээ эрхэлдэг 120 гаруй хүн оролцов.