Нийтэлсэн : 2018-10-31 10:00:06


МАЛ, МАЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭДИЙН ХУДАЛДААГ ТӨВ СУУРИН ГАЗАРТ ЭРХЛЭХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ, АЖЛЫН ХЭСЭГ ГАЗАР ДЭЭР НЬ АЖИЛЛАЖ БАЙНА.


Арвайхээр хотоос мал болон мал амьтны гаралтай түүхий эдийн худалдааг гаргах, төвлөрсөн цэгт шилжүүлэн нүүлгэх  захирамжийн хэрэгжилтийг хангуулахаар Төв захын орчимд малын гаралтай түүхий эд худалдан авч, их хэмжээний өвс зарж байсан иргэдийг Хуучин төв колонкын баруун талд төвлөрсөн түүхий эдийн худалдааны төвд байрлах болсныг мэдэгдэж, мэдээллээр ханган, зарим иргэдэд сануулга өгч ажиллав. Иймд иргэд та бүхэнд зөвшөөрөгдсөн цэгээс амьд мал, өвс тэжээлээ худалдан авч арьс шир, ноос ноолуурыг худалдан борлуулахыг анхааруулж байна.

.

Эрх бүхий байгууллагын шийдвэрээр хориглосон газар, цэгт худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулсан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.