Нийтэлсэн : 2018-09-27 10:43:41


АРВАЙХЭЭР СУМЫН ТАРИАЛАН ЭРХЛЭГЧДИЙН ТӨМС, ХҮНСНИЙ НОГООНЫ ТАЛБАЙД УРГАЦ ТОГТООЛТ ХИЙЖ АЖИЛЛАА

 “Хүнсний ногоо”, “Жимс жимсгэнэ”, үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, аймгийн Засаг даргаас сумын Засаг даргатай байгуулсан 2018 оны үр дүнгийн гэрээний хэрэгжилтийг хангах зорилгоор ХХААГазрын агрономичтой хамтран тус суманд тариалан эрхэлж буй 5 хоршоо, 25 иргэний талбайгаас нийт 30 цэгээс түүвэрлэн ph-ийг тодорхойлж, төмс, хүнсний ногооны ургацыг тогтоолоо.

Хөрсний ph дундажаар-6.6%, төмсний дундаж ургац 270 цн, шар лууван 287 цн, шар манжин 239 цн, япон /сортын бөөрөнхий/ сонгино 125 цн, төл сонгино 294 цн/га-ийн ургац хураан авах төлөвтэй байна.