Нийтэлсэн : 2020-06-19 15:03:32


СОНГОГЧИЙН БОЛОВСРОЛД #4

Сонгогч Та: Эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр очиж чадахгүй Хужирт сумын рашаан сувилалуудад 2020.06.24-ний өдрийг дуустал сувилж эмчлүүлж байгаа бол зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа өгөх хүсэлт, иргэний үнэмлэхний хуулбарын хамт тухайн байгууллагын удирдлагад /Хужирт суманд байрлах тухайн рашаан сувилалын удирдлагад/ гаргана.

УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойргийн 19 сумын хэмжээнд Хужирт сумын рашаан сувилалуудаас таны хүсэлтийг тухайн байгууллагаас албан бичиг, холбогдох баримт бичгийн хамт Хужирт сумын сонгуулийн хороонд ирүүлнэ.