Нийтэлсэн : 2020-02-17 14:43:53


МАЛ ЭМНЭЛГИЙН ГЭРЧИЛГЭЭГ ЦАХИМААР БҮРТГЭЖ ОЛГОДОГ БОЛЛОО.

2020 оны 1 сараас эхлэн Мал эмнэлгийн гэрчилгээг цахимаар бүртгэж олгодог боллоо. Иргэн тус сумын харъяа Мал эмнэлгийн үйлчилгээний нэгж дээр очиж мал эмнэлэгийн гэрчилгээг бичүүлэн, тухайн нэгж Мал эмнэлгийн тасаг руу цахимаар илгээнэ. Тус тасаг гэрчилгээг баталгаажуулан буцааж МЭҮН-рүү илгээснээр Мал эмнэлгийн үйлчилгээний нэгж гэрчилгээг хэвлэж өгөх зарчмаар явагдана.
Иймд та дараах зүйлийг анхаарна уу!!!

1. Мал эмнэлгийн гэрчилгээ авахдаа бод, бог малыг нядлан тээвэрлэж байгаа бол малын толгой, арьсыг авч ирж МЭҮН дээр зургийг нь даруулан баталгаажуулах
2. Амьд мал тээвэрлэж байгаа бол МЭҮН Бод, бог малын зургыг дарж баталгаажуулах
3. Мал эмнэлгийн гэрчилгээг ажлын өдрүүдэд 9:00 – 18:00 цагийн хооронд олгоно.
ХХААХҮЯ-аас олгодог малын “бар” кодоор дамжуулан дэлгүүр, зах, худалдааны төвөөр худалдаалагдаж байгаа махны гарал үүслийн талаарх мэдээллийг харах давуу талтай байна.
✔️ Багийн Засаг даргын тодорхойлолт, цагдаагийн бичиг давхар авах шаардлагагүй боллоо.