Нийтэлсэн : 2020-02-17 14:41:41


АРВАЙХЭЭР СУМ 2019 ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮНГЭЭРЭЭ ТЭРГҮҮЛЛЭЭ.

2019 оныг аймаг, сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас “Тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх жил” болгон зарласан. Зорилт жилийн ажлыг амжилттай хэрэгжүүлж, хотынхоо өнгө үзэмж, тохижилтын ажилд сэтгэл гарган ажилласан иргэд, аж ахуйн нэгж, албан байгууллагууддаа талархаж байна.
Арвайхээр хотын 2500 гаруй иргэд, төрийн албан хаагчид нэгдэж хотын ногоон байгууламждаа субботник хийсэн нь сүүлийн 30 жилд болоогүй нийтийг хамарсан томоохон бүтээлч ажил болсон. Төрөлх хотынхоо хөгжилд хамтран зүтгэж буй та бүхэндээ баярлалаа.