Нийтэлсэн : 2019-12-18 11:14:52


ЗОРИЛТОТ ЖИЛИЙН АЖЛЫГ 99.2 ХУВИАР ҮНЭЛЛЭЭ ✔️✔️✔️

"Хот тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх жил"-ийн ажлын хэрэгжилтийг сумын ИТХ-ын ээлжит 11 дүгээр хуралдаанаар хэлэлцээд 99.2 хувьтай буюу "Бүрэн хэрэгжсэн" хэрэгжсэн хэмээн үнэллээ.

✔️Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2019 оныг “Хот тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх жил” болгон зарласны дагуу аймаг, сум, байгууллага, айл өрхийн хэмжээнд тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлээд байна.
“Арвайхээр-цэцэрлэгжилт” ОНӨААТҮГ-аас Арвайхээрийн 12 цэцгийн мандалд 35 мянган цэцгийн үрсэлгээг суулган, 20000 м2 талбайг уламжлалт болон Швед технологиор зүлэгжүүлсэн.
✔️Тохижилтын чиглэлээр багагүй хөрөнгө оруулалтууд хийгдэж, Арвайхээр суманд 14.1 км замыг шинээр тавин гэр хорооллыг авто замаар холбоод байна. Мөн гэрэлтүүлгийн тоог нэмэх, гэрэлт гудамж байгуулах, гэрэлт мод, бутыг суулгах гэхчлэн олон ажлыг шинээр хийгээд байгаа юм.