Нийтэлсэн : 2019-12-18 11:13:22


“СУМЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2019 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ХЭРЭГЖИЛТ”-ИЙГ 96.2 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ ХЭМЭЭН ҮНЭЛЛЭЭ.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит 11 дүгээр хуралдаанаар “Сумын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт”-ийг хэлэлцлээ.

“Нийгмийн бодлого зохицуулалт”, “Хүнс хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэлийн бодлого зохицуулалт”, “Хөрөнгө оруулалт, төлөвлөлт, хөгжлийн бодлого зохицуулалт”, “Төсөв санхүү, эдийн засгийн бодлого зохицуулалт”, “Нутгийн удирлага, эрх зүйн хөгжлийн бодлого зохицуулалт” гэсэн 5 бодлогын хүрээнд 11 зорилт, 80 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд 68 арга хэмжээг бүрэн хэрэгжүүлээд байна.