Нийтэлсэн : 2019-09-17 11:40:03


УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭЛЭЭ.

“Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” өдгөө 24 дэх жилдээ тохиож байгаа бөгөөд тус өдрөөр Өвөрхангай аймгийн болоод Арвайхээр сумын ИТХ-ын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссоос “Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх хөшөө”-д цэцэг өргөн хэлэмэгдэгсдийн төрөл төрөгсдөд хүндэтгэл үзүүлэв.

Мөн замаар зорчиж буй автомашинууд гэрлээ асаан хэлмэгдэгсдийн үр хүүхэд, төрөл төрөгсдөд хүндэтгэл үзүүлэн, Ганданпунцоглин хийдэд буяны ном хуруулж хэлмэгдэгсдийн хойтод буян үйлдлээ.
Өнөөдөр Өвөрхангай аймгаас 1500 орчим хүн их хэлмэгдүүлэлтэнд өртсөн бөгөөд 2018 оны байдлаар 524 хүнд 530 сая төгрөгийн нөхөн олговор, 1 иргэн нэг өрөө байр, 1 иргэнд орон байрны нөхцөлөө сайжруулахад нь зориулж мөнгөн олговор олгоод байна.