Нийтэлсэн : 2019-08-29 10:44:01


ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГУУЛАХ, ХАЛААЛТЫН ЗУУХНУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЖИГДРҮҮЛЭХ АЖИЛ ЯВАГДАЖ БАЙНА.

Сумын 2019-2020 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах, хяналт тавих ажлын хэсгүүд хуралдаж төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Арвайхээр сум нь төв суурин газар болохын хувьд өвөлжилтийн бэлтгэл ажилдаа орон сууц, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн эрчим хүчний хангалт, дулааны болон цэвэр бохирын хоолойг шалган засварлах, дулаан үйлдвэрлэгч зуухнуудын хэвийн ажиллагааг хангах, авто замд халтиргаа гулгаа үүссэн үед цацах давс, элсний нөөц бүрдүүлэхэд онцгой анхааран ажилладаг.


Өнгөрсөн жил иргэдээс халаалтын доголдолтой холбоотой санал гомдол олон ирсэн тул энэ жил асуудлыг дахин үүсгэхгүй байхад онцгой анхаарч дотоод засвар, шугам сүлжээний тохируулгын ажилд хяналт тавьж байна. 36 айлын орон сууц 3 амаар галлаж, 60 айлын орон сууцны уурын зууханд БЗИУ-ын 100-н 4 шинэ тогоо, янданг тавьж хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг ажлууд хийгдэж байна.