Нийтэлсэн : 2019-08-28 10:47:32


АЙМГИЙН ТӨВД 21 ЦЭГТ АВТОБУСНЫ БУУДАЛ ШИНЭЭР БАРЬЖ БАЙНА.

“Тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх жил”-ийн хүрээнд Арвайхээр хотод 21 цэгт автобусны буудал шинээр барьж эхлээд байна. Сүүлийн жилүүдэд аймаг, орон нутагт хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил олноор хийгдэж байгаатай холбогдуулан хүн амын тоо нэмэгдэж, хэрэгцээ шаардлага ч өсөн нэмэгдэж байна. 

Тиймээс нийтийн тээврийг хөгжүүлж, иргэдээ хямд үнээр зорчих боломжийг аймгаас бодлогоор дэмжиж, бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлж байгаа юм. Энэ хүрээнд 25 хүний суудалтай дунд оврын 4 ширхэг автобусыг орон нутгийн төсвөөр худалдаж аваад байна.