Нийтэлсэн : 2019-04-24 11:14:21


ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТАРСАН УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛОВ.

Арвайхээр сумын 13 багийн Засаг дарга, ИНХ-н дарга нарын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, гэмт хэрэг зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлийг цаашид үр дүнтэй хэрэгжүүлэхэд бэлтгэх уулзалт хэлэлцүүлэг боллоо.

           Уулзалтаар сумын нутаг дэвсгэр дээр гарч буй гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгуулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр хүргүүлж буй хугацаатай албан мэдэгдлийн хэрэгжилтийг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн гаралтыг бууруулах, “Улаан загалмайн хөдөлгөөн”-ий тухай анхан шатны мэдэгдэхүүн олгох, цаашлаад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хамтын үйл ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр Аймгийн Цагдаагийн газар, Улаан загалмайн хороо сургалт хийж мэдээлэл солилцлоо.