Нийтэлсэн : 2019-04-22 17:22:20


ДЭЛГЭРЭХИЙН 3 ДУГААР БАГТ 3 ДУГААР САРД ХИЙСЭН АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ

 

1. БИНХУРАЛ БОЛЛОО.

2019.03.04-ны өдөр Дэлгэрэхийн 3 дугаар багийн иргэдийн нийтийн хурал боллоо. Хуралдаанд Арвайхээр сумын ИНХурлын дарга Д.Амартүвшин оролцож Арвайхээр суманд хийгдэж буй бүтээн байгуулалт цаашид хийгдэх хөрөнгө оруулалтын талаар танилцуулж, иргэдийн саналыг сонсож хариулт өгч цаг үеийн ажлын талаар мэдээлэл өгч ажиллаа.

2. ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭЛЭЭ.

Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Нэг өрх-Нэг ажлын байр” хөтөлбөрт хамрагдаж байгаа өрхүүд гэр бүлийн хамт  “Эрхэмсэг бүсгүйчүүд” арга хэмжээнд оролцож, газрын тухай хууль, орчны эрүүл ахуйн талаар сургалтанд хамрагдаж, ажил хайгчаар бүртгүүллээ.

3. ААВУУДЫН ӨДӨРЛӨГ БОЛЛОО.

Эр цэргийн баярыг тохиолдуулан “Хариуцлага, хүдлэл, дуурайлал” сэдэвт эрчүүдийн өдөрлөг болж манай багаас залуу, дунд, ахмад үеийн төлөөлөл 8 эрэгтэйг оролцуулсан.

4. ДУУТ ДОХИОГООР ИРГЭД ЖАГСЛАА.

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339-р тогтоолоор батлагдсан улс орон даяар гамшгийн аюулын байдлын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль 2019.03.21-ны өдөр болж, бэлэн байдлыг хангаж ажиллаа. Үүнд: Дэлгэрэхийн 3 дугаар багийн 45 иргэн дохион дуугаар ЕБ-ын 1-р сургуулийн хойд талбайд цугларч, мөн иргэдийн төлөөлөл 5 иргэн аранз бэлтгэж идэвхтэй оролцлоо. 

5. АМЬЖИРГАА ДЭМЖИХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА.

Амьжиргаа дэмжих зөвлөл 1 удаа хуралдаж хүнс тэжээлийн хөтөлбөрт 1 өрх хамрагдаж, шинээр хүүхэд 1, ахмад 1 байнгын асаргаанд орлоо.