Нийтэлсэн : 2019-04-22 16:53:27


ОНГИЙН 13 ДУГААР БАГИЙН 3 ДУГААР САРД ХИЙСЭН АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ


Арвайхээр сумын 13 дугаар багийн ИНХурал 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 1110 цагт аймгийн МШУТөвийн танхимд болов. Хуралд сумын Засаг дарга О.Пүрэвдорж ХЗАлбаны Цэдэнсодном, хэсгийн байцаагч О.Ганбат,  цагдаагийн хошууч Мягмар, онги-Өргөө СӨХ-ийн дарга Э.Мөнхбаатар, УБХэлтэсийн Хуулийн этгээдийн улчын бүртгэгч н.Дуламсүрэн, Хяналтын  байцаагч Б.Цэдмаа, НДХэлтэсийн Шимтгэлийн байцаагч н.Оюунтуяа, БИНХурлын дарга Ц.Оюун, багийн засаг дарга Б.Азжаргал,  багийн зохион байгуулагч М.Эрдэнэчимэг болон багийн 68 иргэн  оролцож багт тулгамдаж буй асуудлын талаар ярилцаж санал бодлоо солилцож иргэдээс гарсан 10 асуудлыг шийдвэрлүүлэхээр дээд газарт уламжилсан.

2.  Олон улсын эмэгтэйчүүдийн  эрхийг хамгаалах өдрийг угтсан “Нэг өрх –Нэг  ажлын байр хөтөлбөр”, “Зорилтот өрхийн хөгжил хамгааллыг сайжруулах хөтөлбөр”-т хамрагдсан өрхүүдийн дунд Эрхэмсэг бүсгүйчүүд” баярын арга хэмжээнд  хөтөлбөрт хамрагдсан өрхийн гишүүд  амжилттай оролцлоо.


3. Дээрх хөтөлбөрүүдэд хамрагдсан өрхүүдэд Газар олголт, орчны бохирдол, эрүүл ахиун талаар зохион байгуулсан сургалтад тус өрхүүд маань идэвхтэй хамрагдаж мэдээлэл авлаа.

4. Зорилтот  11 өрхийн гэр бүлийн гишүүдийг Нарны дөш өрхийн эрүүл мэндийн төвийн үзлэг шинжилгээнд хамруулан шаардлагатай 7 иргэнийг БОЭТөвийн нарийн мэргэжлийн эмч нарт  үзүүлэхээр холбон зуучилан ажиллаж байна.

5. Монгол улсын засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 67-р тогтоолоор жил бүрийн  03 дугаар сарын 4 дэх долоо хоногийн Лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгон зарласан.

Монгол улсын засгийн газрын 2011 оны 339-р тогтоолоор батлагдсан гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам жил бүрийн 03 дугаар сарын 4 дэх долоо хоногийн Пүрэв гарагийн 16:00 цагтулс орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг хийж, бэлэн байдлыг хангаж ажиллана гэж заасны дагуу 2019 оны 03 дугаар сарын 21-ны өдрийн 16:00 цагт багийн 76 иргэн тогтсон цэгт цугларч дадлага сургалтад хамрагдан, Онцгой байлдын газрын албан хаагчид бэлэн байдлын ач холбогдлын талаар мэдээлэл өгч иргэдийг идэвхтэй оролцохыг уриалж, өөрсдийн болон бусдын аюулгүй байдлыг хэрхэн хамгаалах чиглэлээр мэдээлэл өглөө.

6. Багийн Засаг дарга Хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах вакумжуулсан 3 өдрийн  сургалтад хамрагдаж  мэдлэг чадвараа дээшлүүллээ.

7. Сумын Амжиргаа дэмжих зөвлөлийн хурал энэ сард 1 удаа хуралдаж  тус хурлаар  5 иргэний материал хэлэлцэгдсэнээс ахмад настны асаргаа 3, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асаргаа 1, хүнс тэжээлийн дэмжлэгт хамрагдах хүсэлтэй 1 өрхийг мртериал хэлэлцэгдэж дэмжигдсэн байна.