Нийтэлсэн : 2019-04-22 16:47:16


ХҮЙС ТОЛГОЙН 11 ДҮГЭЭР БАГИЙН 3 ДУГААР САРД ХИЙСЭН АЖЛЫН ТОВЧ МЭДЭЭЛЭЛ


1. Шинээр “Алдарт эх”-ийн I, II зэргийн одон авах Т.Цэрэнсугар, Б.Сосорбурам, Б.Даваадулам нарын материалыг бүрдүүлүүлж анкетыг нь бичин 3 дугаар сарын 02-ны өдөр сумын ИТХурлын нарийн бичгийн даргад хүлээлгэн өгч ажиллаа.

2. БИНХуралын анхдугаар хуралдаан 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 11  цагт Арвайхээр сумын Багийн нэгдсэн төвийн зааланд эхлэж нийт 60 иргэн оролцсон байна. Хуралд Арвайхээр сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Б.Пүрэвдорж, багийн Засаг дарга Б.Золбоо, БИНХурлын дарга Б.Санжид, Цагдаагийн ахмад хэсгийн төлөөлөгч Ч.Амартүвшин, зохион байгуулагч У.Цолмон, нийгмийн ажилтан Н.Болортуяа  нар оролцов. Хурлаас

v   Багийн нэгдсэн төвийн үүдэнд зогсоол хиймээр байна. Багийн ажилтнуудын машин зогсоод иргэдийн 5 машин ороод түгжирчих юм гарц байхгүй байна.

v  Нийтийн тээврийн асуудал хүнд байна. Хуулийн дагуу өндөр настны хөнгөлөлтөө эдэлмээр байна.

v  Гэрэлтүүлэг нэммээр байна.  69 дүгээр гудамжнаас урагшаа гэрэлтүүлэг байхгүй.

v  Махны үйлдвэрт монгол үхрийг авахгүй гээд байна.

v  Ахлах анги оройтож тарах юм аа. Автобусны цагийн хувиарыг өөрчилж өгөөч ээ.

v  Манай баг нь Арвайхээрийн төвөөс алслагдсан 3.5 км хол алхах боломж байдгүй. Урд хэсгээр буюу Ургах нар хороололд усан сан байхгүй маш холоос усаа зөөж уудаг. Мөн нийтийн тээвэр очдоггүй. Нийтийн тээвэр явуулдаг болмоор байна. Гэсэн 6 санал гарсаныг Арвайхээр сумын ЗДТГазарт  уламжилан ажиллаа.

3. 2019 оны эх орончдын өдөрт зориулсан “Онгийн жавар-Мөсний баяр” 5 төрөлт тэмцээнээс мөсний сумо, мөсний шагай төрлүүдэд тус бүр “Тэргүүн” байр эзэлсэн нийт дүнгээр Цомын эзэн боллоо. Багийн иргэддээ цаашдын урлаг спортод улам их амжилт хүсье.


4. Монгол улсын Засгын газрын 2011 оны 339 дугаар тогтоолоор батлагдсан гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам жил бүрийн 3 дугаар сарын 4 дэх долоо хоногийн Пүрэв  гарагийн 16:00 цагт улс орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг багийн хэмжээнд зохион байгуулж 45 иргэн 170 хүүхэд бэлэн байдлыг хангаж ажиллаа.

5. Багийн засаг дарга нийгмийн ажилтан нар ДЗОУБайгууллага, ХГБЗХГазартай хамтран Улаанбаатар хотод очиж Хамтарсан багийг чадахижуулах эрчимжүүлсэн  сургалтанд хамрагдаж мэргэшээд байна.