Нийтэлсэн : 2019-04-22 16:40:40


"ЗҮЛЭГТ" 12 ДУГААР БАГИЙН 3 ДУГААР САРД ХИЙСЭН АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ


1. Багийн иргэдийн нийтийн хуралдаан 2019-03-05-ний өдөр боллоо.
Хуралдаанд
багийн 45 иргэн, ХЗАлбаны менежер, АОНӨААТҮГазрын мэргэжилтэн, Уян сэтгэл ӨЭМТөвийн эрүүл мэндийн нийгмийн ажилтан, Нийгмийн даатгалын  хэлтсийн тэтгэврийн байцаагч, Улсын бүртгэлийн мэргэжилтэн, Цагдаагийн газрын ажилтнууд тус тус оролцлоо. ХЗАлбаны менежер Ц.Төмөрбаатар Арвайхээр суманд хийгдэж буй бүтээн байгуулалт цаашид хийгдэх хөрөнгө оруулалтын ажлуудад иргэдийн саналыг сонсож, цаг үеийн холбогдолтой мэдээллийг өгсөнНийгмийн даатгалын  хэлтсийн тэтгэврийн байцаагч Дуламсүрэн 2018 оны хураангуй тайлан болон тэтгэврийн зээл, НДШ-ийн хувь хэмжээ зэрэг иргэдэд зориулсан мэдээлэл,  "Уян сэтгэл" ӨЭМТөвийн эрүүл мэндийн нийгмийн ажилтан Д.Бямбасүрэн Менингит өвчний тохиолдол бүртгэгдсэн, халдварт бус өвчин их гарч байгаа, халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх /гараа байнга угаах, содтой усаар ам хоолойгоо зайлж байх/ сайн дурын идэвхитэн бэлтгэх,  12 дугаар багийн хийн дасгалын хамт олон сайн ажилладаг талаар ярьж мэдээлэл хийлээ. Мөн Цагдаагийн хэрэг бүртгэх тасгийн ахлах мөрдөгч Д.Бямбабат, Цагдаагийн газрын ахлах мөрдөн байцаагч, хошууч Ж.Мягмар нар  багийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэмт хэргийн мэдээлэл, урьдчилан сэргийлэх ажлын талаар, Улсын бүртгэлийн мэргэжилтэн Ч.Наранжаргал Улсын бүртгэлийн хэлтсээс шинээр мөрдөгдөж байгаа бүртгэлийн үйлчилгээтэй холбоотой мэдээ мэдээллийг хийж иргэдийн асуултад хариулт өглөө.


 

 

2. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “Эрхэмсэг бүсгүйчүүд” өдөрлөг арга хэмжээг “Нэг өрх-Нэг ажлын байр”, “Зорилтот өрхийн хөгжил хамгааллыг сайжруулах” хөтөлбөрийн оролцогч 13 багийн төлөөлөл эмэгтэйчүүд, тэдний гэр бүлийнхний дунд 2019-03-06ы өдөр зохион байгууллаа.Арга хэмжээнд оролцогчдын хоорондын харилцаанд эерэг хандлага бий болж, нийгмийн идэвхи оролцоог нэмэгдүүлэх зорилготой арга хэмжээ зохион байгуулагдаж оролцогч багууд хөтөлбөрийн дагуу багийн мэндчилгээ, шүлгийн уралдаан, бүжиг, хөгжөөнт тоглоом гэсэн төрлүүдээр өрсөлдөж шилдгүүдээ шалгаруулсан. Тус багаас 8 иргэн амжилттай оролцож Хөгжөөнт тоглоомын төрөлд Г.Чанцалмаа хоёрдугаар байранд шалгарлаа.

3. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооноос 2019-03-07-ны өдөр ХДТеатрт "Харилцан суралцъя-Хамтдаа хөгжье" чуулган зохион байгуулагдсан. Тус арга хэмжээний үеэр 9 алдартан ээжийг шалгаруулан алдаршуулсан бөгөөд 12 дугаар багаас 2 ээж шалгарлаа. Үүнд: "Хөдөлмөрч хүмүүнлэг ээж"-ээр Л.Наранцэцэг, "Буянт малчин ээж"-ээр П.Пагам нар шалгарлаа.

 

4. Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооноос  "Хариуцлага- Хүндлэл-Дуурайлал" эрчүүдийн өдөрлөгт тус багаас 8 иргэн оролцож, лекц , эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдлаа.


 

 

5. 2019-03-21-ний өдөр Гамшгаас хамгаалах бэлэн байдлын цугларалт болж, тус багаас 40 иргэн оролцлоо.