Нийтэлсэн : 2019-04-22 16:34:38


НОЁНЫ 10 ДУГААР БАГИЙН 3 ДУГААР САРД ХИЙСЭН АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ

Монголын улс төрийн ууган хүчин Монгол Ардын нам байгуулагдасны  түүхт 98 жилийн ой “Эх орончидын баяр”-ын  өдөрт  зориулсан “Онгийн жавар” арга хэмжээг Арвайхээр сумын нийт багийн иргэдийн дунд Онги голын мөсөн дээр . 2019.03.02 ны өдөр зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Ноёны Аравдугаар багийнхан амжилттай оролцлоо. Онгийн жавар арга хэмжээ таван төрлийн тэмцээнээр өрсөлдөж шагналт байруудыг тодрууллаа

-       Мөсний шагайн харваа.

-       Мөсний олс таталт.

-       Мөсний сума.

-       Хээрийн цай.

-       Америк хөл бөмбөг гэсэн төрлүүдээр багууд өрсөлдлөө.

Үүнээс: Ноёны Аравдугаар баг.

-       Мөсний шагайг харваа III-р байр.

-       Хээрийн цай III-р байр.

-       Мөсний сума III-р байранд тус тус шалгарлаа.

БИНХурлын 2019 оны 1-р дүгээр  хуралдаан 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 11 цагт багийн нэгдсэн төвийн хурлын заланд 111 иргэний ирцтэй хуралдав.

Хуралдааныг  БИНХурлын тэргүүлэгч: Б. Азжаргал нээж хэлэлцэх асуудлын төлөвлөгөө,    дотоод  журмыг  танилцуулав. Хуралдаанд Арвайхээр сумын Засаг дарга: О.Пүрэвдорж, Цагдаагийн газрын хэсгийн байцаагч ахлах дэслэгч: Ч. Амартүвшин,   Улсын бүртгэлийн ахлах мэргэжилтэн: н.Одсүрэн, Арвайхээр тохижилт үйлчилгээний газрын менежер: С.Цэдэнсодном, ЭБЦТСүлжээ компани ерөнхий инженер: н.Бат-эрдэнэ, Багийн засаг дарга Ц.Бямбатогтох нар оролцов.

                                                                                                                                                    " ЭРХЭМСЭГ БҮСГҮЙЧҮҮД " өдөрлөг

“Зорилтод өрхийн хөгжлийг дэмжих” хөтөлбөр, “Нэг өрх, Нэг ажлын байр” хөтөлбөрт хамрагдсан өрхүүдийн дунд олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан тус өдөрлөг арга хэмжээг Аймгийн ахмадийн Өргөөнд зохион байгуулсан.

Тус арга хэмжээнд:

1.     Багуудын мэндчилгээ.

2.     Хайртай бүсгүйдээ " Сэтгэлийн шивнээ" 8 мөрт шүлгийн уралдаан.

3.     Бүжгийн тэмцээн / баг бүрээс 1 хос/

4.     Хөгжөөнд тоглоом зэрэг төрлүүдээр өрсөлдөж эхний гурван байрыг шалгарууллаа.

Уг арга хэмжээнд:

·         Хайртай бүсгүйдээ " Сэтгэлийн шивнээ" 8 мөрт шүлгийн уралдаан. 10-р багийн иргэн Т.Гантулга / Тэргүүн байр/

·         Хос бүжгийн тэмцээнд Ц. Бат-Очир, Т.Мөнхжаргал нар /Гутгаар байр/ тус тус байр эзлэлээ.


“Нэг өрх Нэг ажлын байр” хөтөлбөрийн өрхүүдийн эрүүл мэндийн үзлэг

Нарны Дөш эрүүл мэндийн төвтэй хамтран өрхийн бүх гишүүдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан. Нийт 35 иргэн хамрагдасан.

Гамшгийн зарлан мэдээлэлийн дохиолоор ажиллав

Нийт 27 иргэн оролцож, үүнээс 13, эрэгтэй 14 эмэгтэй. Хамгийн өндөр настай нь 77 настай, залуу нь 22 настай иргэн оролцсон.


Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сургалт, арга хэмжээ

 “Энэрэлийн эх” котолик сүм, ХБХүүхэд залуусын солонго төвэй хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хөгжил хамгаалал, бие даан хөгжих чадварыг хөгжүүлэх талаар санаа бодлоо солилцсон. Сэргээн засалын эмчилгээ, бие даан хөгжих, боловсролын үйлчилгээ гэх үйл ажиллагаа явуулдаг.