Нийтэлсэн : 2019-04-22 16:27:54


БУРХИЙН 9 ДҮГЭЭР БАГИЙН 3 ДУГААР САРД ХИЙСЭН АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ

2019 îíû 1  дүгээр улирлын багийн Иргэдийн нийтийн хурал 03 дугаар ñàðûн  04-íû ºäðèéí 14.00 öàãò ñóìûí шинэ багиийн төвийн спорт зааланд боллоо. Хуралд Арвайхээр  сумын ИТХурлын дарга Д.Амартүвшин цаг үеийн ажлын талаар мэдээлэл хийж, иргэдийн асуултанд хариулт өглөө. Хуралд багийн 54 иргэн оролцлоо.



ОУ-ын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Эрхэмсэг бүсгүйчүүд” баярын арга хэмжээ байгуулагдаж Нэг өрх-Нэг ажлын байр, зорилтот өрх тэдний гэр бүлийн дунд шүлэг, бүжгийн тэмцээн, хөгжөөнт тоглоомууд боллоо. Хос бүжгийн төрөлд багийн иргэн Ц.Баттогтох, Ш.Дашдолгор нар тэргүүн байранд шалгарлаа.  

Монгол Цэргийн баярыг тохиолдуулан “Хариуцлага, хүндлэл, дууриалал” эрчүүдийн өдөрлөгийн арга хэмжээнд багийн 8 иргэнийг оролцууллаа.

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339-р тогтоолоор батлагдсан гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг хийх цугларалт 2019.03.21 ны өдөр 16:00 цагт болж багийн 62 иргэн идэвхтэй оролцлоо.

Багийн ахмадын зөвлөл, багийн Засаг даргын ажлын алба хамтран багийн нэрэмжит ахмадын өдрийн арга хэмжээг зохион байгуулж ажиллалаа. Тус арга хэмжээнд 13 багийн нийт 130 гаруй ахмад иргэд оролцож, хөгжөөнт тоглоом, бүжиг, дууны тэмцээнийг зохион байгуулан ажиллалаа.

Амьжиргаа дэмжих зөвлөлийн хурал 1 удаа хуралдаж, ахмад настны асаргааны сунгалт 1 хэлэлцэж зохих хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэв. Хүнс тэжээлийн хөтөлбөрт хамрагддаг 3 өрхийг хэлэлцэж, шалгуурт нийцэхгүй улмаас түтгэлзүүлсэн.