Нийтэлсэн : 2019-04-17 09:35:16


“ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙ-2019” САРЫН АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.

ХАБЭА-2019 “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй-2019” сарын аяны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Арвайхээр сумын “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орон тооны бус зөвлөлөөс харьяа төсөвт байгууллагын удирдлага, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орон тооны бус зөвлөл, “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комисс”-ын гишүүдийг тус тус чадавхжуулах сургалтад хамрууллаа.

Тус сургалтаар арга зүй, мэдээллээр хангахаас гадна практик чадавхижуулах сургалт буюу “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ний Хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтай танилцаж сайн туршлагыг судаллаа.