Нийтэлсэн : 2019-04-17 09:33:13


ХҮНС, ХУДАЛДАА ЭРХЛЭГЧДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ШАЛГАЛТЫГ ХИЙЖ БАЙНА .

Арвайхээр сумын хүнс, худалдаа эрхлэгч нарын үйл ажиллагаанд стандартуудын хэрэгжилтийг хангуулах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, эрсдэлийг бууруулах, аюулгүй байдлыг хангуулах зорилгоор урьдчилан сэргийлэх,  хамтарсан шалгалтыг хийж байна. Шалгалтаар хүнсний бүтээгдэхүүн бүрийн гадаад байдал, сав баглаа, хаяг шошго, хэрэглэх хугацаа, шинжилгээний дүн, гарал үүслийн бичиг баримтыг  хянан үзэж, шаардлагатай бол бүтээгдэхүүнээс дээж авч, шинжилгээнд хамруулах юм. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 189 дүгээр тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж,  нэг удаагийн 0,035мм-ээс нимгэн нийлэг хальсан уутыг худалдаа үйлчилгээнд хэрэглэж буй тохиолдолд хураан авч, зөвлөмж хүргүүлэв.

Шалгалтаар хадгалалтын горим алдагдсан, хадагалах хугацаа хэтэрсэн хүнсний бараа бүтээгдхүүнүүдийг Арвайхээр сумын Засаг Даргын дэргэдэх “Албадлагын арга хэмжээ авсантай холбоотой хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйл, хэрэгслээс хохирол нөхөн төлүүлэх, улсын орлого болгох, устгах талаар шийдвэр гаргах орон тооны бус зөвлөл”-д хүлээлгэн өгөв.